Перейти к содержимому
Обложка трека Сэтгэл — Ludub Ochirov
2:03

Трек

Ludub Ochirov Сэтгэл

Сингл · 2018 · Поп

Скачать

Текст песни

Алдаж тавибаас ардаг агт шиг догшин сэтгэл.
Атгаж бариваас арлын шар шиг номгон сэтгэл.
Ажиглаж харваас агаар тэнгэр шиг хоосон сэтгэл.
Арюутган сахиваас алтан уул шиг сүрлэг сэтгэл.

Холтгож алдваас үерийн ус шиг долгин сэтгэл.
Хориж чадваас нуурын ус шиг дөлгөөн сэтгэл.
Хувируулж үзвээс хуй салхи шиг алиа сэтгэл.
Хумиж дарваас хад уул шиг бат сэтгэл.

Дураар тавибаас дүрэлзэх гал шиг аюулт сэтгэл.
Дугтарч татваас зулын гал шиг тогтуун сэтгэл.
Дурандаж шинжвээс тунгалаг огторгуй шиг уужим сэтгэл.
Тунгааж шаргааваас шижир алт шиг үнэтэй сэтгэл.

Уурлаж хилэгнэвээс хорт могой шиг хилэнцэт сэтгэл.
Омоглож догширвоос галзуу заан шиг тэнэг сэтгэл.
Уяж хүлбээс номгон хонь шиг даруу сэтгэл.
Ухаарч гэгээрвээс нярваанд хүрэх бодь сэтгэл.

Комментировать

0:00 0:00